ХУД-ийн 2-р хорооны 7,8,9-р байрнуудын 22 иргэнээс халдвар илэрсэн тул бүсчилсэн хөл хорио тогтоожээ

ХУД-ийн 2-р хорооны 7,8,9-р байрнуудын 22 иргэнээс халдвар илэрсэн тул бүсчилсэн хөл хорио тогтоожээ

Нийслэл хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 35 тохиолдол шинээр нэмэгдсэн. Үүний дотор дахин нэг шинэ голомт үүссэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн бөгөөд тухайн иргэний халдварын эх үүсвэрийг тогтоохоор тандалт, шинжилгээний баг ажиллаж байгаа аж.

Тэгвэл Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт зэргэлдээ байрладаг 7,8,9-р байрнуудын нийт 7 орцны 10 өрхийн 22 иргэнээс коронавирус халдвар илэрсэн тул хоёрдугаар сарын 26-ны 06:00 цагаас эхлэн дээрх байруудад амьдардаг насанд хүрсэн бүх иргэдээс PCR шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн шинжилгээ авч дуустал тус байруудад бүсчилсэн хөл хорио тогтоож, орц болон ойр хавийн дэлгүүр, эмийн сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. Тиймээс оршин суугчид та бүхэн хүлээцтэй хандаж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.