“Аймгууд иргэдийг 25 мянган төгрөгөөр шинжилгээ өгөхийг шаарддаг” асуудлыг шийдвэрлэх үүрэг өгчээ

“Аймгууд иргэдийг 25 мянган төгрөгөөр шинжилгээ өгөхийг шаарддаг” асуудлыг шийдвэрлэх үүрэг өгчээ

Улаанбаатар хотод тогтсоосон нийт 12 хоногийн хөл хорио энэ мягмар гарагт цуцлагдаж, худалдаа үйлчилгээ зэрэг нийт аж ахуй нэгжийн 95 хувийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлээд байна.

Тэгвэл Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “иргэдийг дэлгүүрт хүүхэдтэй оруулахгүй байгаа, тусгай дугаарууд руу залгахаар утсаа авдаггүй, авсан ч тодорхой хариулт өгдөггүй, өөр дугаар зааж өгдөг байдал. Мөн иргэд Улаанбаатар хотоос ПСР-ын шинжилгээ өгөөд гарсан ч зарим аймгууд тус иргэдээс 25 мянган төгрөгөөр ПСР-ын болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг” зэрэг гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллах үүргийг УОК-ын орлогч дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд өгчээ.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө