Жүдо болон хөлбөмбөгийн тамирчид тэмцээндээ оролцохоор хилийн чинадыг зорьжээ

Жүдо болон хөлбөмбөгийн тамирчид тэмцээндээ оролцохоор хилийн чинадыг зорьжээ

Жүдо болон хөлбөмбөгийн үндэсний шигшээ багууд өчигдөр /2021.02.26/ хилийн чинадыг зорилоо. Жүдогийн шигшээ ирэх гуравдугаар сарын 5-7-ны хооронд Узбекистанд олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Сламд оролцох бол Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-д оролцох эрх олгох урьдчилсан шатны тоглолтоо Турк улсад хийх ажээ.

Ирэх гуравдугаар сарын 5-нд эхлэх Ташкентын "Гранд Слам"-д оролцох Монголын бүрэлдэхүүн:

Эрэгтэй тамирчид:

  • Л.Өнөболд (-60 кг)
  • Г.Хэрлэн (-66 кг)
  • Ё.Басхүү (-66 кг)
  • Г.Одбаяр (-73 кг)
  • Ц.Цогтбаатар (-73 кг)
  • Саид Моллаей (-81 кг)
  • Н.Дагвасүрэн (-81 кг)
  • Г.Алтанбагана (-90 кг)
  • Л.Отгонбаатар (-100 кг)
  • Б.Гончигсүрэн (-100 кг)
  • Ө.Дүүрэнбаяр (+100 кг)

Эмэгтэй тамирчид:                                      

  • МУГТ М.Уранцэцэг (-48 кг)
  • Л.Сосорбарам (-52 кг)
  • Б.Хорлоодой (-52 кг)
  • МУГТ Д.Сумъяа (-57 кг)
  • Л.Энхрийлэн (-57 кг)
  • Б.Ганхайч (-63 кг)
  • Ц.Энхчимэг (-70 кг)
  • Э.Гандиймаа (+78 кг)

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хувьд хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 23 хүртэл Турк улсад бэлтгэлээ базаан, гуравдугаар сарын 25-нд Тажикистан, гуравдугаар сарын 30-нд Японы шигшээ багуудтай тоглоод эргэн эх орондоо ирэх юм.