Д.Нарангэрэл: Золголт хийсэн хүмүүсээс халдвар илэрч байна

Д.Нарангэрэл: Золголт хийсэн хүмүүсээс халдвар илэрч байна

Өнөөдөр болсон ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл нэгэн ноцтой мэдээллийг хийлээ.

Тэрээр “манай оронд дархлаажуулалтын ажил эхэлсэн хэдий ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, олноороо цуглахгүй, золголт хийхгүй байхыг зөвлөж байна. Сүүлийн хоёр өдөр шинээр илэрсэн тохиолдлуудын хавьтлуудыг тогтооход Цагаан сарын золголт хийж, айл хэссэн тохиолдлууд гарч байна. Иймд иргэд өндөр эрсдэлтэй байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй. Хаврын улиралд дархлаа суларч, ханиад томуугийн дэгдэлт гардаг учир онцгой анхааралтай байх хэрэгтэй" гэсэн юм.

Тодруулбал, энэ сарын 12-14 өдрүүдэд болсон сар шинийн баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон ч, энэ долоо хоногийн мягмар гарагт хөл хорио тавигдсан даруйд зарим иргэдийг айлаар зочилж, золголт хийж байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байсан билээ.