ОХУ-аас орж ирсэн нэг иргэний хариу сэжигтэй гарсан тул яаралтай ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

ОХУ-аас орж ирсэн нэг иргэний хариу сэжигтэй гарсан тул яаралтай ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

Энэ сарын 25-ны өдөр ОХУ-аас 43 иргэн Алтанбулагийн хилийн боомтоор эх орондоо орэ ирсэн. Тус иргэдийг Дархан-Уул аймагт тухайн өдрийн орой ажиглан тусгаарлах байранд шилжүүлжээ.

Харин өчигдөр буюу 2 сарын 26-ны өглөө дээрх иргэдээс коронавирусний шинжилгээ авч, оройн 22.00 цагийн орчим хариу гарахад нэг иргэний шинжилгээ сэжигтэй гарсан бөгөөд яаралтай ажиглан тусгаарлах байрнаас гаргаж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн байна. Улмаар өнөөдөр өглөө 08.00 цагт ХӨСҮТ рүү шилжүүлжээ.

Тус 43 иргэний 15 нь ОХУ-ын харъяат иргэн бөгөөд 9 том хүн, зургаан хүүхэд байсан. Харин үлдсэн 27 нь Монгол Улсын иргэн бөгөөд нэг хүүхэд байжээ. Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн нэг хүн нь Монгол Улсын иргэн аж.

Дархан-Уул аймгийн онцгой комисс