Монголбанкнаас гаргасан цахим мөнгөний журмаар “АрдКойн”-ийг зохицуулахгүй болохыг мэдэгджээ

Монголбанкнаас гаргасан цахим мөнгөний журмаар “АрдКойн”-ийг зохицуулахгүй болохыг мэдэгджээ

“Аппрентис” шоу үзэгчдэд хүрсний дараа “Ард кредит” ББСБ-ын үйл ажиллагаа залууст илүү ихээр танигдаж эхэлсэн гэж ойлгож болно. Тэр ч утгаараа “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш сүүлийн үед хамгийн их өсөлттэй байх болсон юм. Ингэснээр хувьцаанаас ашиг хийх сонирхолтой хүмүүс нэмэгдэж, тус компанийн хувьцааг олноор худалдан авч байна. Тэгвэл хувьцааны өсөлт нь хөөсрөлт байх вий, эргээд хувьцаа эзэмшигчид хохирч үлдэх вий гэх асуудал давхар хөндөгдөж эхэлсэн.

Тэгвэл Монголбанкнаас “Ард кредит” ББСБ-ын “Ard Cash” үйлчилгээнд цахим мөнгөний зөвшөөрөл олгосон. Энэхүү зөвшөөрөл нь “Ard Coin” урамшууллын оноо, түүнийг арилжаалах үйл ажиллагаанд хамааралгүй тул Монголбанкнаас гаргасан Цахим мөнгөний журмаар “Ard Coin”-ийг зохицуулахгүй” хэмээн мэдэгджээ.

“АрдКойн бол” Ард Санхүүгийн Нэгдлийн үнэгүй тараадаг блокчэйн дээр суурилсан урамшууллын оноо юм. Харин Монголбанкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт \төгрөгийг орлох төлбөр бусад хэлбэрүүдийг Монгол банкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэх\-ээр хуульчилж, үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монгол улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгсэл болох цахим мөнгийг холбогдох байгууллагын зөвшөөрөлтэй нэвтрүүлэхийг зохицуулсан. Тиймээс койныг Монгол улсын одоогийн хууль тогтоомжийн хүрээнд бүртгэн зарцуулах эрх зүйн орчин байхгүй ажээ.