Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ирэх долоо хоногийн мягмар, пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.