Д.Амарбаясгалан: МАН Ази тивдээ анх удаа эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт татан оролцуулсан

Д.Амарбаясгалан: МАН Ази тивдээ анх удаа эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт татан оролцуулсан

Монголын ууган улс төрийн хүчин Монгол Ардын нам /МАН/-ын 100 жилийн ой маргааш /2021.03.01/ тохионо. Иймд тус намаас 100 жилийн ойгоо тохиолдуулан хүндэтгэлийн уулзалт, хэлэлцүүлэгүүдийг “цахим”-аар болж байгаа ажээ.

Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн твиттер хуудастаа “МАН-ын 100 жилийн ой энэ өдрүүдэд болж, түүхэн ойд зориулсан арга хэмжээнүүд цар тахлын дэглэмийг баримтлан цахимаар явагдаж эхэллээ. 100 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэж буй энэ мөчид  улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг тодотгож ярих хурлаа амжилттай хийлээ.

МАН Ази тивдээ анх удаа эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт татан оролцуулахад манлайлан оролцсон нь түүхэнд тэмдэглэглэн үлдсэн байдаг. Монгол улс 1924 онд Үндсэн хуулиараа эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх, сонгох эрхийг баталгаажуулсан нь Ази тив дэх хүний эрхийн анхны том дэвшил болсон” гэж мэдэгджээ.