ЭМЯ: Шинээр 41 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь эх үүсвэр тодорхойгүй тохиолдлууд байна

ЭМЯ: Шинээр 41 тохиолдол бүртгэгдсэний зургаа нь эх үүсвэр тодорхойгүй тохиолдлууд байна

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагт шинээр илэрсэн халдварын мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр "2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод коронавируст халдварын 41 шинэ тохиолдол батлагдлаа. Эдгээрийн 40 нь нийслэлд батлагдсан тохиолдлууд бол нэг нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж иргэний хариу эерэг гарчээ. Бусад тохиолдлуудыг тайлбарлавал 20 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал болсон иргэд бол 14 нь өмнө нь батлагдсан иргэдийн ойрын хавьтал байна. Харин үлдсэн зургаан иргэний халдварын эх үүсвэрийг судлах ажил явагдаж байна. Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр нэг голомт үүссэн байна. Тиймээс иргэд айл хэсэж, ихээр золголт хийж байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6200 эмч, ажилчид коронавирусийн эсрэг вакцин тариулсан" хэмээн мэдээллээ.

Ингэснээр дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 2907, зөөвөрлөгдөн орж ирснийг оруулбал улсын хэмжээнд 2831 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 66 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт өвчилсөн хүний 2150 нь буюу 76 хувь эдгэрсэн байна" гэв.