Вакцин хийлгэсний дараа биед илэрч буй шинж тэмдэгээ дараах хаягаар мэдээлэх боломжтой гэв

Вакцин хийлгэсний дараа биед илэрч буй шинж тэмдэгээ дараах хаягаар мэдээлэх боломжтой гэв

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт манай улсад энэ сарын 23-наас албан ёсоор эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 7,460 хүнийг вакцинд хамруулаад байна.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр вакцин хийлгэсэн нийт хүний 21.5 хувьд нь халуурах, толгой, үе мөч өвдөх зэрэг ерөнхий болон хэсэг газрын урвалууд гарсан бол хоёр хүнд богино хугацаагаар артерын даралт нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн байна.

Тиймээс вакцин хийлгэсний дараах урвалын тухай мэдээллийг ЭНЭ хаягаар хүлээн авах болсныг ЭМЯ-наас мэдээллээ.