Шадар сайд УОК- ын Шуурхай штабт ажиллалаа

Шадар сайд УОК- ын Шуурхай штабт ажиллалаа

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссы Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг бууруулж 10 хоног, гэрээр нь ажиглах 4 хоног болгосон, дотоодын халдвар тээгчийг 7+7 (тусгаарлах байранд 7 хоног, гэрээр ажиглах 7 хоног) тусгаарлах болсон түр журмыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, иргэдэд заавар, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдол, саналыг нь шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө