Амьтны хүрээлэнгийн ажилтан зааны хошуунд цохиулж амиа алджээ

Амьтны хүрээлэнгийн ажилтан зааны хошуунд цохиулж амиа алджээ

Испанийн амьтны хүрээлэнгийн заан цэвэрлэгээ хийж байсан ажилтны толгой руу хошуугаараа хүчтэй цохисоны улмаас тус ажилтан толгойгоороо төмөр хашлага мөргөж нас барсан харамсалтай хэрэг Сантандер хот дахь Кабаркено үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болжээ.

Тус заан нь ойролцоогоор 4 тн жинтэй эм заан байсан бөгөөд амиа алдсан ажилтан нь 44 настай эрэгтэй байжээ. Эрэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч тархиндаа авсан гэмтлийн улмаас гурван цагийн дараа нас барсан байна. Ажилтан өдөр бүр хашаанд цэвэрлэгээ хийдэг боловч тус өдөр золгүй явдал болж заан эрэгтэй хүчтэй шавхуурдсан байна. Одоогоор цагдаа болон амьтны хүрээлэнгийн удирдлагууд хамтран мөрдлөг шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа аж. 120 орчим төрлийн амьтантай тус амьтны хүрээлэн нээгдээд 30 гаруй жил өнгөрсөн бөгөөд түүхэндээ анх удаа ийм осол гарчээ.

Эх сурвалж: Mirror