У.Хүрэлсүх “Өөрийн хүсэлтээр шалгуул. Асуудлаа цэгцэл” гэж С.Батболдод даалгажээ

У.Хүрэлсүх “Өөрийн хүсэлтээр шалгуул. Асуудлаа цэгцэл” гэж С.Батболдод даалгажээ

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд энэ амралтын өдөр /2020.02.28/ Тусгаар тогтнолын ордонд нууц уулзалт хийсэн гэх мэдээлэл байна. 

Тэд улс төрд өрнөж буй үйл явдлын тухай тэр дундаа С.Батболдтой холбоотой Оюутолгойн гэрээ, оффшор хөрөнгө зэрэг сүүлийн үед гарч мэдээллийг тойрч ярилцжээ. 

С.Батболдын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө оффшорыг баллуурдахын тулд шүүх прокурорын хувийн сүлжээгээ хөдөлгөн мөрдүүлж, цаашлаад хэвлэл, мэдээллийг ашиглан гүтгэн доромжилж байна хэмээгээд холбогдох баримтыг бусдадаа үзүүлсэн байна. Харин намынхан нь уг маргааныг цаг алдалгүй цэгцлэх, намын гишүүнээ /С.Батболд/ хамгаалахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын нэр хүндийг унагах, сөргөөр нөлөөлөх зэрэг үр дагавартай гэцгээжээ. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх “Өөрийн хүсэлтээр шалгуул. Асуудлаа цэгцэл” гэж С.Батболдод даалгажээ.