“Амиа хорлохыг завдсан” асуудлаар иргэн Б –ээс тайлбар мэдүүлэг авчээ

“Амиа хорлохыг завдсан” асуудлаар иргэн Б –ээс тайлбар мэдүүлэг авчээ

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч И, Б болон Булганы аймгийн  шүүгч О, өмгөөлөгч Б АТГ-ын ажилтан Ч нар хууль зөрчсөн байж болзошгүй бичлэг олон нийтэд хүрч, энэ дагуу хуулийн байгууллагын шалгалт үргэлжилж буй.

Харин иргэн Б тус үйл явдлаас болж, амиа хорлоно гэсэн утгатай гэрээслэл үлдээгээд алга болсон, түүнийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж буй гэж зарим эх сурвалж мэдээлсэн.

Харин бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад “Б нь амиа хорлоно гээд ууланд явахад нь найзууд нь олж, таслан зогсоосон” гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас иргэн Б-ээс “амиа хорлохыг завдсан асуудлаар нь тайлбар мэдүүлэг авсан” талаар эх сурвалж мэдээлжээ. Мөн түүний холбогдсон видео бичлэгтэй холбоотой асуудлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.