ЭМЯ: Шинээр 48 тохиолдол бүртгэгдсэний гурав нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна

ЭМЯ: Шинээр 48 тохиолдол бүртгэгдсэний гурав нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн халдварын тоон мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “2021 оны 03 дугаар сарын 1-ний өдөр нийт 13,108 хүнд шинжилгээ хийхэд  48 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод буюу Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд бүртгэгдсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол байхгүй. Дээрх 48 хүний 43 нь хяналтанд авсан голомтуудын ойрын хавьтал байсан бол хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд илэрсэн тохиолдлууд байна. Харин үлдсэн гурван хүний халдвар авсан эх үүсвэрийг тодорхойлох ажил үргэлжилж байна. 

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 3000 бүртгэгдсэнээс 2,299 буюу 78 хувь нь эдгэрсэн байна. Эмчлэгдэж буй 638 хүнээс биеийн байдал нь маш хүнд 1, хүнд-9 хүн байна” гэж мэдээллээ.