Асрамжийн газарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хоёр хүүхдийг 461 дүгээр хорих ангид саатуулжээ

Асрамжийн газарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хоёр хүүхдийг 461 дүгээр хорих ангид саатуулжээ

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарч, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан.

Тухайн үед хохирогч хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн  гэх мэдээлэл гарч байсан юм. Тус цогцолбор нь Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрладаг бөгөөд нийт 74 хүүхэд амьдардаг гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл хохирогч хүүг хүчирхийлсэн байж болзошгүй  15 болон 16 настай хоёр хүүхдийг Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Уг хэргийг гарсны дараа хийсэн шалгалтын явцад нэмж дахин нэг хохирогч байсан нь тогтоогдсон бөгөөд хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийг Хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэл зүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авч байгаа аж.