Халдвар авсан иргэн Увс аймгаас Улаанбаатарт ирж буяны ажилд оролцсон байжээ

2021-03-02 11:34

Халдвар авсан иргэн Увс аймгаас Улаанбаатарт ирж буяны ажилд оролцсон байжээ

Өчигдөр/2021.03.01/ Увс аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон иргэний хоёрдугаар сарын 27-нд өгсөн PCR шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.

Тус иргэн хоёрдугаар сарын 23-нд Малчин сумаас аймгийн төв Улаангом суманд очиж, тэр өдрөө Улаанбаатар хот руу гарч, хоёрдугаар сарын 24-ний өдөр иржээ. Улмаар 25,26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон бөгөөд 27-ны өдөр нутаг буцахдаа шинжилгээ өгч тийнхүү халдвартай гэдгээ мэдсэн байна. Тухайн иргэний ойрын хавьтал болсон хүмүүсийг мөн тусгаарлаж, PCR шинжилгээг Ховд руу илгээгээд байна. Аймгийн онцгой комиссоос эрсдэлийг тооцох үүднээс 48 цагийн хугацаанд буюу маргаашийн 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хасан. Тодруулбал, Улаангом, Малчин, Зүүнговь, Наранбулаг сумуудад хөл хорио тогтоож, ЕБС-ийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.

2021-03-02 08:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Нийслэлд ирсэн иргэнээс халдвар илэрч Увс аймгийн дөрвөн суманд хөл хорио тогтоолоо

Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом хотод очсон нэг иргэнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн, түүнийг тусгаарласан талаар бид өчигдөр /2021.03.01/ мэдээлсэн. 

Тодруулбал, тухайн иргэн нь халдвартай иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч байсан бөгөөд Улаанбаатар хотод хийлгэсэн ПСР-ын шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан тул тэрээр ийнхүү Увс аймаг руу зорчсон байгаа юм. Тэгвэл Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүсээс ПСР-ын шинжилгээ авах тул дээрх дөрвөн сумаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 03 /2021.03.03/ өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гарсан байна.

Мөн эдгээр сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг энэ хугацаанд зогсоосон байна.  

Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр коронавирусийн халдвар илэрсэн байна. Иймд түүнийг Улаанбаатар хотод байхдаа халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа ажээ. Харин түүний хавьтагч дээр дурдсанчлан Улаангом хотод очсон байжээ. Ингээд тэдний хавьтлуудыг тодорхойлж эхэлсэн гэж эх сурвалж бидэнд мэдээллээ. 

Увс аймгийн Засаг даргын захирамж




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө