У. Черчиллийн зурсан зургийг Анжелина Жоли дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн өндөр үнээр заржээ

У. Черчиллийн зурсан зургийг Анжелина Жоли дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн өндөр үнээр заржээ

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд бэлэглэж, эцэст нь жүжигчин Анжелина Жолигийн цуглуулгад орсон Их Британийн Ерөнхий сайд асан Араре Уинстон Черчиллийн зурсан уран зураг дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагджээ.

"Коутубиа сүмийн цамхаг" /Tower of the Koutoubia Mosque/ хэмээх бүтээлийг Жоли гэр бүлийн цуглуулгаасаа өчигдөр/2021.02.01/ зарсан бөгөөд  11,5 сая ам доллараар нэрээ нууцалсан нэгэн хүн авсан байна.

Уг зурагт дүрсэлсэн нар жаргах үеийн агшин нь Черчиллийн зурах дуртай зургуудын нэг байсан бөгөөд нэрт улс төрч 1935 онд Мароккод очих үеэрээ зурсан аж. Уран зургийн анхны үнэ 3,5 сая ам доллар байсан бол дуудлага худалдаагаар үнэлгээ нь гурав дахин нэмэгджээ. Энэ нь өмнө нь дуудлага худалдаанд орж байсан Черчиллийн зургуудаас хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл болж байна.

Ташрамд дуулгахад жүжигчин Брэд Питт 2011 онд уг зургийг Анжелинад бэлэглэж байжээ.

CNN

Эх сурвалж: CNN