Эрдэнэт үйлдвэрийн эвдрээд байсан “өөрөө нунтаглах” хэсэг засагдаж хэвийн ажиллаж эхэлжээ

Эрдэнэт үйлдвэрийн эвдрээд байсан “өөрөө нунтаглах” хэсэг засагдаж хэвийн ажиллаж эхэлжээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх гэж хэт их ачаалж, технологийн горим зөрчсөнөөс тус үйлдвэрийн “баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах” хэсэг буюу (КСИ) усгүй болж тодорхой хугацаанд бүрэн зогссон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл тус нунтаглах хэсэг засагдаж, хэвийн ажиллаж эхэлсэн бололтой. 

Учир нь энэ талаар тус үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дарга Р.Эрдэнэ-Очир хэвлэлд өгсөн тайлбартаа “Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологид чухал шаардлагатай эргэлтийн усны хомстлоос шалтгаалан тодорхой доголдол үүссэн. Үүний улмаас үйлдвэрлэлээ түр хязгаарлах шаардлага зүй ёсоор бий болсон. 

Энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ямар нэг байдлаар эвдэрч гэмтсэнтэй холбоогүй.  Зөвхөн эргэлтийн усны хангамжтай холбоотой асуудал үүссэн учраас Өөрөө нунтаглах хэсгийн үйл ажиллагаа буюу гурван секц тус бүр дээр дөрөв хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн” гэх тайлбарыг өгчээ.