Судлаачид гэрэлтдэг акулын гурван шинэ зүйлийг далайн гүнээс илрүүлжээ

Судлаачид гэрэлтдэг акулын гурван шинэ зүйлийг далайн гүнээс илрүүлжээ

Судлаачид Шинэ Зеландын далайн ёроолын бүсээс гэрэлтдэг акулын гурван шинэ зүйлийг илрүүлжээ. Тус гурван зүйлийн нэг болох “китефин” акул нь одоо мэдэгдэж буй хамгийн том гэрэлтдэг сээр нуруутан бөгөөд 180 см урт аж.

Шинээр илэрсэн гурван зүйл нь далайн “мезопелагик бүс” гэж нэрлэгддэг орон зайд амьдардаг. Энэ бүсийг ихэвчлэн “бүрэнхий бүс” гэж нэрлэдэг бөгөөд далайн гадаргаас 200-1000м-ийн гүн буюу нарны гэрэл хүрэх хамгийн нам бүс юм.

Судлаачдын хэлснээр “усны гэрэлтдэг амьтад ихэвчлэн нуугдах газаргүй болох, аюул мэдэрсэн үедээ гэрэл гаргадаг” байна. Далайн олон амьтан, түүнчлэн гэрэлт цох зэрэг зарим шавжууд “биолюминесценц” буюу өөрөөсөө гэрэл гаргадаг. Гэвч өмнө нь гэрэлтдэг том акулууд тэмдэглэгдэж байгаагүй юм. “Биолюминесценц” нь тухайн амьтны арьсан дотор байрлах хэдэн мянган гэрэл үүсгэдэг эсийн тусламжтай бий болдог үйл явц юм. 

Эх сурвалж: BBC