Засгийн газрыг огцруулсан эх, нярайн бие сайжирч, гэртээ харьжээ

Засгийн газрыг огцруулсан эх, нярайн бие сайжирч, гэртээ харьжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд “Өргөө” амаржих газар амаржсан н.Мөнхцэцэг бүсгүйг ХӨСҮТ рүү шилжүүлэн тээвэрлэхдээ, нялх биетэй түүнд “хүнлэг бус, эрүүл мэндийн байгууллагын журмыг зөрчиж” хандсан гэх үндэслэлээр Л.Төмөрбаатар, Д.Нямхүү зэрэг эмнэлгийн дарга нар, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, цаашлаад У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

Тэгвэл өдгөө тус эмэгтэйн бие сайжирч, гэр бүлээрээ эмнэлгээс гарчээ. Тэрээр уг явдлын дараа гэр бүлээрээ ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан юм. Энэ талаар түүний дүү Б.Энхдалай хэвлэлд ярихдаа “Эгч маань 14 хоног ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад, Яармагийн 300 ортой эмнэлэгт гурав хоноод гарсан. Одоо гэртээ хүүхдүүдтэйгээ байгаа. ХӨСҮТ-д очсоных нь дараа ЭХЭМҮТ-өөс сэтгэл зүйч ирж анхаарал тавьсан байсан. Одоо ах, эгч хоёр маань хүүхдүүдтэйгээ тайван байхыг л хүсэж байгаа. Шинэ мэндэлсэн дүү маань одоо нэг сар гаруй хоногтой, эрүүл саруул өсөж бойжиж байна” гэж мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө