Г.Батхүү агсны хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлжээ

Г.Батхүү агсны хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлжээ

Улсын их хурал, Засгийн газрын гишүүн асан, Төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл уг хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Учир нь түүнийг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэх бөгөөд хоёр давхраас түлхсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй аж.

Хэрэг анх гарсан даруйд Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг маш нууцын зэрэглэлтэйгээр бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан ч тус нөхцөл, байдал тогтоогдоогүй учир хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж байсан юм.