Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ар гэрийнхэн нь түүнийг алга болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 02:25 цагт холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин 43 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:40 цагаас эхлэн зохион байгуулж байсан бөгөөд эрэн хайх ажиллагааг эхлүүлснээс зургаан цагийн дараа буюу өнөөдөр 08:20 цагт Жаргалант багаас зүүн зүгт 26 километр зайд байрлах газраас малчин Б-г эсэн мэнд олжээ.