Манай улс "Спутник-V" вакцины дараагийн ээлжийн тунг энэ сарын 10-нд хүлээн авна

Манай улс "Спутник-V" вакцины дараагийн ээлжийн тунг энэ сарын 10-нд хүлээн авна

Манай улс "COVID-19"-ийн халдварын эсрэг ОХУ-ын гарган авсан "Спутник-V" вакциныг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авсан. Тус улсаас нийт 20 мянган тун вакцин оруулж ирэхээс эхний хэсгийг ийнхүү нийлүүлсэн юм. Тэгвэл дараагийн хэсгийг энэ сарын 10-нд хүлээж авах бөгөөд цаашдаа сар бүр 200-250 мянган тунг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж байгаа талаар Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ мэдээлжээ.

Өнөөдөр "Спутник-V"-ийн үйлдвэрлэл, хэрэглээ, зөвшөөрөл, бүртгэл зэрэг вакциныг тойрсон асуудлаар талууд цахим ярилцлага зохион байгуулсан юм. Энэ үеэр тэрбээр, “Нийт 20 мянган тун оруулж ирэхээс эхний хэсгийн нийлүүлж, дараагийнхыг 3 дугаар сарын 10 гэхэд хүлээн авах юм байна. Цаашид сар тутамд 200-250 мянган туныг оруулж ирэхээр яриа хэлцэл хийж байна. Манай улсад хүн амаа аюулт халдварт өвчнөөс сэргийлж дархлаажуулахад вакцины эрэлт хэрэгцээ их байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс бид, манай улс хэрэгцээт вакцинаа ОХУ-аас авч чадна гэдэгт итгэлтэй байна" гэв.