"Үнэн ба Зөв" намын А.Отгонбаатар коронавирусийн халдвар авсан учир тусгаарлажээ

"Үнэн ба Зөв" намын А.Отгонбаатар коронавирусийн халдвар авсан учир тусгаарлажээ

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байна. Түүнийг тусгаарлаж хаанаас халдвар авсныг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Манай улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 3076 болоод байгаа юм. Харин үүнээс өчигдөр нийт 44 хүний шинжилгээний хариу батлагдсаны дунд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар багтсан тухай мэдээлэл байна. 

Хувь хүний нууцын тухай хуулийн 4.1.2 -д "Хувь хүний эрүүл мэнд нь нууцад хамаарна" гэж ерөнхий заасан байдаг ч, мөн хуулийн 4.2.2 -д "эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг нууц" гэж заасан байдаг.