"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, "Ачит Ихт" -ийн 34 хувийг эзэмшихээр болжээ

"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, "Ачит Ихт" -ийн 34 хувийг эзэмшихээр болжээ

"Эрдэнэт" үйлдвэр "Ачит Ихт" компанийн 34 хувийг эзэмшихээр болсон байна. Талууд энэ талаар тохиролцоонд хүрч Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам болон хөрөнгө оруулагчид бичиг, цаасны ажлаа хуулийн хүрээнд цэгцэлжээ. 

Засгийн газарт “Ачит ихт” компанийн хувьцааны 34 хувийг эзэмших, эсвэл хоёр хувийн өсөн нэмэгдэх татвар хураах сонголт байжээ.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хувьцааных нь 34 хувийг эзэмших сонголтыг хийсэн байна. Энэ нь илүү үр өгөөжтэй гэж үзсэн аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн агуулга багатай хоёрдугаар овоолгыг түшиглэн “Ачит ихт” компани жилд 10 мянган тонн катодын зэс боловсруулах үйлдвэр барьж, 2014 онд ашиглалтад оруулсан билээ. 

"Ачит Ихт" компанийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааных гэдгийг хүмүүс мэднэ. Үүний цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч байдаг гэх хардлага бий. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө