Ташкентын Гранд Слам өнөөдөр эхэлж, манай улсын 20 тамирчин оролцож байна

Ташкентын Гранд Слам өнөөдөр эхэлж, манай улсын 20 тамирчин оролцож байна

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй Ташкентын Гранд Слам өнөөдөр/2021.03.05/ Хумо цэнгэлдэхэд үзэгчгүй эхэлж байна. Энэхүү олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд таван тивийн 71 орны 497 тамирчин оролцохоор Узбекистанд хүрэлцэн иржээ.

Манай улсаас тус тэмцээнд доорх 20 тамирчин зодоглох юм.

  • ОУХМ Л.Өнөболд -60 кг
  • ОУХМ Э.Ариунболд -60 кг
  • ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  • ОУХМ Ё.Басхүү -66 кг
  • МУГТ Г.Одбаяр -73 кг
  • ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  • Саейд Моллаей -81 кг
  • Н.Дагвасүрэн -81 кг
  • Г.Алтанбагана -90 кг
  • ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  • ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  • ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
  • МУГТ М.Уранцэцэг -48 кг
  • ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  • ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  • МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  • ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
  • ОУХМ Б.Ганхайч -63 кг
  • ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  • ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй оролцож байна.