Шуурхай штабт томилогдсон Ж.Чүлтэмсүрэн “алба хаагчийг зодсон” гэх өргөдөл Л.Оюун-Эрдэнэд очжээ

Шуурхай штабт томилогдсон Ж.Чүлтэмсүрэн “алба хаагчийг зодсон” гэх өргөдөл Л.Оюун-Эрдэнэд очжээ

УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, тус штабын дарга Б.Ууганбаярыг чөлөөлж, түүний оронд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилсон талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл Ж.Чүлтэмсүрэн хурандаагийн талаар таагүй мэдээлэл “Өнөөдөр” сонины дугаарт нийтлэгдсэн байна. 

Тус мэдээлэлд, “Ж.Чүлтэмсүрэн нь нэг бус алба хаагчид гар хүрсэн гэдэг. Тодруулбал, одоогоос нэг жилийн өмнө нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа нэг алба хаагчийг өшиглөн, улмаар шүдийг нь цөм цохижээ. Тухай алба хаагчийн ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах гэтэл, “Албаныхаа нэр хүндийг бод, эмчилгээний зардал өгье” гэх мэтээр арга саам хийсээр уучлалт гуйгаад өнгөрсөн аж. 

Ийнхүү гар хүрэх болсон шалтгаан нь бэр дүүгээ өмөөрснөөс үүдэлтэй хэмээн тухайн алба хаагчийн ар гэрийнхэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нарт хаягласан өргөдөлдөө тодорхой бичсэн” хэмээжээ.