С.Амарсайхан: Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 01-ээс танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна

С.Амарсайхан: Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 01-ээс танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөж байна

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн хоёр сая иргэнээ бүгдийг нь дархлаажуулалтад хамруулахаар Засгийн газраас төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор вакцины татан авалтыг идэвхжүүлсэн гэж энэ үеэр мэдэгдлээ. 

Тэрбээр "Төлөвлөгөөний дагуу гурав, дөрөвдүгээр сард багтаан Улаанбаатар хотод амьдарч буй насанд хүрсэн нэг сая иргэнээ вакцинжуулна. Ногоон бүс буюу хөдөө, орон нутгийн иргэдээ тав, зургадугаар сард вакцинжуулна. Долдугаар сарын 01-н гэхэд улс даяарх вакцинжуулалтын ажлаа дуусгана. Вакцины татан авалтыг шуурхайлж байна. Гуравдугаар сарын 15-наас дараах гурван салбарынхныг вакцинжуулалтад хамруулахаар тооцлоо. 

  • Худалдаа үйлчилгээний 40 гаруй мянган иргэнийг ирэх долоо хоногоос эхлэн вакцинд хамруулна. Үүнд, томоохон зах худалдааны төвд худалдаа эрхэлж байгаа иргэн, ААН-ийн ажилчдыг вакцинд хамруулахаар тооцсон. Зах худалдааны төвөөр иргэд олноор үйлчлүүлдэг учраас худалдаа эрхлэгчдийг  хамруулах нь зүйтэй гэж үзлээ. 
  • Нийтийн тээврийн салбарт 1000 гаруй автбус иргэдэд үйлчилж байгаа учраас нийтийн тээврийн салбар болон такси үйлчилгээний 7000 гаруй иргэнийг вакцинжуулна. 
  • Эрсдэлийн үнэлгээг үндэслэн дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод ЕБС-ийн хичээлийг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн 45 мянган багш, орон нутаг 25 багш, ажилчдыг вакцинжуулалтад хамруулна" гэв. 

Уг төлөвлөгөөг 15.00 цагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцсийн шийдвэрийг гаргах юм. 

ШУУД ҮЗЭХ: