LIVE: "Хаалганы цаадах хүчирхийллийг зогсооё" уриатай жагсаал болж байна

LIVE: "Хаалганы цаадах хүчирхийллийг зогсооё" уриатай жагсаал болж байна

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаалганы цаадах хүчирхийллийг зогсооё" арга хэмжээг яг одоо Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл “хаалганы цаана” далд хэлбэрээр явагдахын сацуу давтагддаг. Тиймээс тус холбооноос “Хаалга” хэмээх төслийг эхлүүлж, нууц хэлбэрээр явагддаг гэр бүлийн хүчирхийллийг олон нийт, шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчдөд мэдээлж, гарц шийдэл эрэлхийлэх зорилготой аж. 

Улмаар “Асуудлыг асууя” хэмээх нэртэй санал асуулгыг нэг сарын хугацаанд зохион байгуулж нийт 28500 эмэгтэйгээс хамгийн ихээр тулгарч буй асуудлаар нь судалгаа авчээ. Ингэхэд санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь "гэр бүлийн салалт", "нөхөр нь архины хамааралтай болсон", "хүчирхийлэл" хэмээн хариулсан байна. 

ҮЗЭХ: