М.Уранцэцэг Ташкентын Их дуулгаас алтан медаль хүртлээ

М.Уранцэцэг Ташкентын Их дуулгаас алтан медаль хүртлээ

Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Узбекистаны Ташкент хотноо өчигдөр /2021.03.05/эхэлсэн “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын аварга боллоо. 

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны хоёр дахь цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж, жин тус бүрийн шилдгүүд тодорч байна.

М.Уранцэцэг 48 кг-д хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланиг, хагас шигшээд Сербийн Андре Стоядиновыг ялснаар мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө Японы жүдоч Нацүми Цүнодатай хүч үзэн алтан медалийн эзэн болжээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам Японы Юта Абэтэй барилдаж цэвэр, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү  БНСУ-ын жүдоч, дэлхийн аварга Ан Баултай барилдаж торгуулиар хожигдон мөнгөн медаль зүүв. Манай баг тамирчид ийнхүү эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаарт бичигдэж байна. Японы гурван алт, нэг мөнгөн медальтэй багийн дүнг тэргүүлж, нэг алтан медальтай БНСУ гуравдугаарт явж байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө