ОХУ-ын “Спутник V” вакциныг дэлхийн 40 гаруй орон авчээ

ОХУ-ын “Спутник V” вакциныг дэлхийн 40 гаруй орон авчээ

ОХУ-ын “Спутник V” вакциныг авахаар дэлхийн 40 гаруй орон гэрээ байгуулсан талаар санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Уг орнуудыг бүсчилбэл,

Европ: Орос, Беларусь, Серби, Словак, Унгар, Армен, Монтенегро, Сан-Марино, Молдав.

Ази: Туркменистан, Пакистан, Казахстан, Узбекистан, Сири, Киргиз, Мьянмар, Сири, Монгол, Шри Ланка.

Америк тив: Аргентин, Болив, Венесуэл, Парагвай, Мексик, Никарагуа, Гайана, Сент-Винсент ба Гренадин, Гондурас, Гватемал.

Африк ба Ойрхи Дорнод: Алжир, Ангол, Бүгд Найрамдах Конго, Жибути, Бүгд Найрамдах Гвиней, Тунис, Арабын Нэгдсэн Эмират, Иран, Бахрейн, Ливан, Габон, Египет, Гана.

Вакциныг Европ, тэр дундаа Орос улстай түүхэн холбоотой, газар нутгийн хувьд ойр байрлах орнууд авчээ. Сербийн Ерөнхий сайд мөн өнгөрсөн 12-р сард “Спутник V” вакцины тунг хүлээн авсан. Тус улс  “Pfizer-BioNTech”, Хятадын “Sinovac”, “Sputnik V” гэсэн вакцинуудаар 1.5 сая орчим хүнээ дархлаажуулаад байна. Европын Сан-Марино, Монтенегрогийн жижиг үндэстнүүд мөн тус вакциныг авсан. Европын зарим орнууд вакциныг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч Европын Эмийн Агентлагийн зөвшөөрлийг хүлээж байна. 

Вакцин хэдийгээр эрүүл мэндийн асуудалтай холбоотой боловч нөгөөтээгүүр үйлдвэрлэгч орны бүс нутагт давуу байдлаа  бий болгох хэрэгсэл болж буйг судлаачид хэлж байна. 

Эх сурвалж: businessinsider