Төв аймгийн Зуунмод суманд коронавирусийн ДӨРВӨН тохиолдол батлагдлаа

Төв аймгийн Зуунмод суманд коронавирусийн ДӨРВӨН тохиолдол батлагдлаа

Төв аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос нэг иргэн Төв аймгийн Зуунмод суманд очиж, ажил явдалд оролцжээ. Тус иргэн Улаанбаатар хотод ирээд гуравдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгөхөд гуравдугаар сарын 4-ний өдөр коронвирусийн халдвар авсан гэдэг нь батлагдсан байна.

Улмаар Төв аймгийн Онцгой комисс тус иргэний ойрын хавьтал 62 иргэнд шинжилгээ хийхэд дөрвөн иргэний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Улмаар Зуунмод сумаас орох болон гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Мөн хоёр дахь хавьтлуудыг олж, гэрт нь тусгаарласан байна.