Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, баруун жигүүрт хөл хорио тогтоожээ

2021-03-07 11:54

Төрийн ордны ажилтны PCR шинжилгээнээс коронавирус илэрчээ

Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, баруун жигүүрт хөл хорио тогтоосон талаар бид мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр төрийн ордонд ажилладаг нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Хувь хүний нууц тул өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв. 

 

2021-03-07 10:34

Төрийн ордонд сэжигтэй тохиолдол илэрч, баруун жигүүрт хөл хорио тогтоожээ

Төрийн ордонд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ордны баруун жигүүрт хөл хорио тогтоосон талаар албан бус эх сурвалж мэдээллээ. Өмнө нь мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарч хөл хорио тогтоож байсан ч PCR шинжилгээ сөрөг гарч байсан билээ.