Японы ахлах ангийн сурагчид дэлхийн хамгийн хурдан унадаг дугуйг бүтээжээ

Японы ахлах ангийн сурагчид дэлхийн хамгийн хурдан унадаг дугуйг бүтээжээ

Японы Фукуока хотын Хакатагийн техникийн дунд сургуулийн найман сурагч агаарын даралтаар ажиллах унадаг дугуй бүтээж, Геннисийн номонд амжилтаа бүртгүүлжээ. Уг унадаг дугуй нь цагт 63.966 км-ийн хурдтай явдаг бөгөөд дэлхийн хамгийн хурдан унадаг дугуй хэмээн тэмдэглэгдэж байна. 

Сурагчид өнгөрсөн оны 10-р сард анх мотоцикл бүтээсэн ч  дээд хурд нь ердөө 4,5 км/цаг байсан аж. Тиймээс үндсэн жинг бууруулж, мотоциклоос унадаг дугуй руу шилжин, агаарын даралт бүхий савны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Эд ангийн жинг бууруулж, жижиг мотоциклийн хөдөлгүүрийг ашигласан нь хурдыг нь нэмэхэд нөлөөлжээ. 

Багийн гишүүн 18 настай Шого Иноуэ "Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлсний дараа маш их баярлаж, өөрсдөөрөө бахархсан. Цаашид энэхүү практикийг автомашин бүтээхэд ашиглахыг хүсэж байна” гэжээ. 

Тэдний бүтээсэн унадаг дугуй нь бензинээр ажиллахгүй тул нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахгүй, байгальд ээлжтэй аж.

Эх сурвалж: Japantimes