Д.Сумъяабазар: Чиглэл өгсөн. Шуурхай арга хэмжээ авна

Д.Сумъяабазар: Чиглэл өгсөн. Шуурхай арга хэмжээ авна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл хотод нийт 13 тоглолт, үзвэр зохион байгуулагдахаар болсон гэх мэдээлэл бий. 

Харин Улсын драмын театрын зарим ажилтан болон уран бүтээлчдээс коронавирусийн халдвар илэрсэн тул, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж зарлагдсан тоглолтуудыг цуцалж болзошгүй байна. Учир нь хотын дарга Д.Сумъяабазар энэ талаар асуусан иргэний хариултад “Үүрэг чиглэл өгсөн. Одоо шуурхай арга хэмжээ авна” гэжээ.