УОК-ын мэдээлэл цуцлагдаж, маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдлаа

УОК-ын мэдээлэл цуцлагдаж, маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдлаа

Улсын драмын эрдмийн театрын 54 ажилтан болон уран бүтээлчдээс коронавирусийн халдвар илэрсэн тул Улсын онцгой комисс өнөөдөр /2021.02.07/ 22:00 цагт иргэдэд хандаж мэдээлэл хийнэ гэсэн боловч, тус хэвлэлийн хурал цуцлагдаж байгаа бололтой. 

Учир нь Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийж, “Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зарлагдсан урлагийн тоглолтуудыг түр хойшлуулж байна. Халдвартай холбогдуулж хөл хорио тогтоохгүй” гэж мэдэгдсэн бол, УОК-ын шуурхай штабаас “Сүүлийн дөрөв хоногт "Анна Каренина" жүжиг үзсэн 900 гаруй хүмүүс шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэж мэдэгдсэн. Иймд цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч маргааш /2021.03.08-нд/ 09:00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдсан байна. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө