Вакцин тариулсан иргэний хөл мэдээгүй болж зүрх дэлссэн гэх мэдээлэл ХУДАЛ гэв

Вакцин тариулсан иргэний хөл мэдээгүй болж зүрх дэлссэн гэх мэдээлэл ХУДАЛ гэв

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт манай улсад энэ сарын 23-наас албан ёсоор эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 8000 орчим хүнийг вакцинд хамруулаад байна. Эхний ээлжинд эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчдад вакциныг тарьж байгаа юм. 

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр вакцин хийлгэсэн нийт хүний 21.5 хувьд нь халуурах, толгой, үе мөч өвдөх зэрэг ерөнхий болон хэсэг газрын урвалууд гарсан бол хоёр хүнд богино хугацаагаар артерын даралт нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн байна.

Түүнээс ноцтой сөрөг шинж тэмдэг илрээгүй аж. Сошиал орчинд "Вакцин хийлгэсэн сувилагчийн нэг хөл мэдээ алдсан, онцгой байдлын алба хаагчийн зүрх дэлссэн" гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл тус мэдээлэл худал болохыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ. Тиймээс бие, биенээ айлгасан худал мэдээллийг түгээж дархлаажуулалтын ажилд саад болохгүй байхыг тэрбээр хүссэн юм. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө