ВИДЕО: Жүжигчин Николас Кейж япон найз бүсгүйтэйгээ гэрлэжээ

ВИДЕО: Жүжигчин Николас Кейж япон найз бүсгүйтэйгээ гэрлэжээ

Холливудын алдарт жүжигчин Николас Кейж энэ жил 57 нас хүрч байгаа билээ. Хэдэн сая эмэгтэй шүтэн бишрэгчтэй тэрбээр нэг жилийн өмнөөс эхлэн 26 настай Япон бүсгүйтэй болзож эхэлжээ. Түүний найз бүсгүйг Рико Шибата гэдэг бөгөөд мөн л жүжигчин мэргэжилтэй аж.

Тэгвэл жүжигчин Кейж өнгөрсөн хоёрдугаар сард Лас Вегасын “Wynn” гэх зочид буудалд цомхон хурим хийж, 26 настай Рико Шибататай гэрлэсэн байна. Кэйж хуримын өдрийнхөө тухай “Бидний гэрлэсэн өдөр бол миний талийгаач аавын төрсөн өдөр. Хуриман дээр Рико гурван жилийн турш урласан Кёотогийн уламжлалт хуримын кимоно өмссөн. Харин би Том Фордын тукседо өмссөн” гэж хэлжээ.

Н.Кейж өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 23-нд нэг жил үерхсэн Эрика Койке гэгч бүсгүйтэй Лас Вегаст гэрлэсэн боловч дөрөв хоногийн дараа гэрлэлтийг цуцлах, боломжтой тул шууд хүчингүйд тооцохыг хүсэн өргөдөл гаргасан байна. Тэрээр салах хүсэлтийн баримт болгож, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргаж өгсөн материалууд сэтгүүлчдийн гарт оржээ. Түүнд бичсэнээр бол Николасыг гэр бүлийн асуудал дээр хамгийн хариуцлагагүй этгээд гэж нэрлэсэн ч багадахаар аж. Тэрээр гэмт хэрэгтэн, архичин эмэгтэйтэй согтуудаа гэрлэсэн учраас салгаж өгнө үү гэж бичсэн байжээ. Мөн гэрлэж байх үедээ юу хийж байгаагаа бүрэн ухамсарлаж ойлгох чадваргүй согтуу байсан гэсэн байна. Гэрлэлтийн товчоонд очихоосоо өмнө тэрээр найз бүсгүй Эрика Койкетэйгээ архидан согтуурсан юм байна. Хосууд нэлээд согтсоны дараа Эрика Койке гэрлэх санал тавьж, Николас зөвшөөрснөөр дээрх тооцоолоогүй үр дүн гарсан гэнэ.

Саяхан гэрлэсэн Рико Шибата хэмээх энэ бүсгүй Николас Кэйжтэй болзоод нэг жил болж байгаа юм. Өмнө нь гурван ч удаа гэрлэж, хэд хэдэн бүсгүйчүүдтэй болзож байсан Николас Кэйж хоёр хүүхдийн аав билээ.




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө