Тайванийн иргэдийг ган гачигт бэлдэж цэвэр усаа нөөцлөхийг анхааруулжээ

Тайванийн иргэдийг ган гачигт бэлдэж цэвэр усаа нөөцлөхийг анхааруулжээ

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг-вэнь сүүлийн 56 жил тохиолдоогүй ган гачиг нүүрлэх аюултай байгаа учраас ард иргэдийг цэвэр усаа нөөцлөхийг анхааруулжээ. Тодруулбал, тус улсын цаг уурын байгууллагын эрдэмтэн, судлаачдын хийсэн таамаглалаар ирэх хавар, зуны улиралд Тайванийн арлын орчимд далайн шуурга, хур бороо маш бага, ихээхэн гандуу байх төлөвтэй байгаа аж. 

Хар салхины дараа их хэмжээний хур тунадас ордог. Харин сүүлийн нэг жилийн туршид тус улсад хар салхи салхилаагүй нь ган гачиг үүсэхэд хүргэжээ. Тиймээс Засгийн газар ган гачигтай тэмцэх зорилгоор яаралтай тусламжийн төв байгуулсан байна.

Одоогоор Тайвань даяар усны нөөцөд хяналт тавих ажил эхэлсэн бөгөөд усны нөөцийг нэмэгдүүлж бороо оруулахын тулд хиймэл үүл үүсгэж байгаа аж. Тайванийн томоохон усан сангуудын нөөц эрс багассан байна. Тодруулбал, Те-Чи усан сан 10.19 хувь, Цэнгвен 15.22 хувийн нөөцтэй үлджээ. 

Засгийн газраас цаашид усны хэрэглээ шаардсан үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлээд байна. 

Эх сурвалж: CNBC

 




Өнөөдөр морь өдөр

46 минутын өмнө