Уран бүтээлчид өнөөдөр болох байсан тоглолтуудаа цуцалж эхэлжээ

Уран бүтээлчид өнөөдөр болох байсан тоглолтуудаа цуцалж эхэлжээ

Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдөөд байсан билээ. Тэгвэл өчигдөр/2021.03.07/ “Анна каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.

13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Үүнээс гадна "Их наяд эвент холл"-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна. Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө