С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй. III, IV сард нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг дархлаажуулна

С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй. III, IV сард нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг дархлаажуулна

УОК цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар Сайд С.Амарсайхан танилцуулж байна. 

Тэрбээр “Хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Маргаашаас вакцинжуулалтын ажил  эрчимжинэ. Нийт 85 цэгт өдөрт 16,000-20,000 иргэнийг вакцинжуулах ажил хийгдэнэ.

Ингээд хоёр сарын хугацаанд буюу гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.

Вакцинжуулалтын ажлыг аюул эрсдэлгүйгээр өндөр зохоин байгуулалттайгаар хийж гүйцэтгэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Халдвар хамгааллын дэглэм болон хяналтыг сайжруулах тал дээр холбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө хүргүүлэх тал дээр анхаарах үүрэг болголоо.

-ДОЛДУГААР САРЫН 1 ГЭХЭД БҮХ ХҮН АМАА ДАРХЛААЖУУЛНА-

Вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Цаашдаа вакциныг тасралтгүй хийж нийт хүн амаа дархлаажуулахын тулд бидэнд 4,5 сая вакцин хэрэгтэй. Үүнээс одоогийн байдлаар “АстраЗенека”, “Спутник”, “Синофарм” вакцинуудыг авч ирээд байна. Вакцины татан авалт, тээвэрлэлтийн ажил тасралтгүй явагдан. Ингэснээр бид төлөвлөсөн хугацаандаа буюу долдугаар сарын 1-ний дотор бүх хүн амаа бүрэн дархлаажуулж дуусна" гэлээ.