С.Энхболд: III сарын 10-аас худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг, 11-ээс багш нарыг вакцинжуулна

С.Энхболд: III сарын 10-аас худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг, 11-ээс багш нарыг вакцинжуулна

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЭМЯ-ны сайд С.Энхболд маргаашаас буюу гуравдугаар сарын 09-өөс вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэдгийг хэллээ. 

Тэрбээр “Маргааш 15 мянган хүн вакцинжуулалтад хамрагдана. Тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх станц, төрийн үйлчилгээний компаниудын ажилчид, орон сууц цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль гэх мэт. 

3 дугаар сарын 10-аас худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг вакцинжуулна. Гуравдугаар сарын 11-ээс багш боловсролын байгууллагын ажилчдыг вакцинжуулна. Дүүрэг болгонд 10-15 цэгийг байгуулсан ба вакцинжуулалтын нийт 85 цэг байна” гэв. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө