Нийслэлээс зорчигчдыг хүлээн авах эсэхийг тухайн орон нутаг шийднэ

Нийслэлээс зорчигчдыг хүлээн авах эсэхийг тухайн орон нутаг шийднэ

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр 

  • "Нэгдүгээрт, бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай газруудад хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх замаар одоогийн дэглэмээ барьж явна. 
  • Хоёрдугаарт, маргаашаас эхлэн вакцинжуулалтын ажил өргөн хүрээнд эрчимжнэ.  
  • Гуравдугаарт, халдвар хамгаалалтын дэглэм, түүнд тавигдах хяналтыг сайжруулах чиглэлд холбогдох байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, зохион байгуулалт дээрээ анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өглөө. 
  • Үзвэр үйлчилгээний газрууд түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллаж байгаа. Гэвч дэглэм журмаа сахихгүй, иргэдийг эрсдэлд оруулж буй байгууллагууд бий. Тэдгээр байгууллагатай холбогдох хууль дүрмийн хүрээнд хатуу хариуцлага тооцож ажиллах шаардлагатай гэж үзлээ. 
  • Дөрөвдүгээрт, олон нийтийг хамарсан арга хэмжээ, урлаг соёлын арга хэмжээ,  үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааны цагийн хуваарилалт, зохицуулалт, шаардлагатай зохион байгуулалтыг хийх эрх үүргийг нийслэл, аймаг орон нутгийн удирдлагуудад өгч байна. Тухайн үйл ажиллагааны зохицуулалтаас хамаарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. 
  • Тавдугаарт, Хотоос аймгууд руу иргэд зорчиход тухайн орон нутаг өөрсдөө эрсдэлийн үнэлгээгээ хийж, нийслэлээс зорчигчдыг хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ. Очсоны дараа эрсдэл үүсгэхгүй байх тал дээр өөрсдөө зохион байгуулалтыг хийж ажиллана. Төв аймагт өчигдрөөс хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Үүнтэй адил эрсдэл үүссэн тохиолдолд тухайн орчиндоо өөрсдөө арга хэмжээгээ авна" гэв.