Э.Оюунболд аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаан 17-нд болно

Э.Оюунболд аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаан 17-нд болно

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, “Улсын аварга” цолонд хүрч наадамчин түмэн, нутгийн уул ус, зон олноо баясгасан билээ. Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар улсын залуу аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх наадмыг энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулах тов гаргажээ. .

Аваргын хүндэтгэлийн наадмыг угтаж, 17-ны өдөр 300 хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болох бол 18-ны өдрөө хүчит 64 бөхийн барилдаан, Даага, Соёолон насны хурдан морины уралдаан, Халх сурын харваа зохион байгуулах юм.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө