Эрэгтэй хүнтэй уулзсан гэж 17 настай охиноо цаазалсан хэрэг БНЭУ-д гарчээ

Эрэгтэй хүнтэй уулзсан гэж 17 настай охиноо цаазалсан хэрэг БНЭУ-д гарчээ

Энэтхэгийн Уттар Прадеш муж дахь цагдаа нар өсвөр настай охиныхоо толгойг тасдаж цаазаар авсан эрэгтэйг баривчлан саатуулжээ.Тус этгээд нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 17 настай охиноо эрэгтэй хүнтэй уулзсан гэсэн шалтгаанаар уурлаж, сүхээр толгойг нь тасдсан байна.

Одоогоор гэмт этгээд хэргээ хүлээгээд байгаа бөгөөд охиныхоо толгойг бариад явж байх үеийн бичлэг цахим орчинд тарж, олон нийтийг цочирдуулаад байгаа аж. Хүний эрхийн байгууллагууд энэ талаар “Өмнөд Ази, Ойрхи Дорнодын хэмжээнд жил бүр мянга мянган охид, эмэгтэйчүүд эрэгтэй хүнтэй уулзаж, дотно харилцаа үүсгэснийхээ төлөө гэр бүлийнхээ нэр төрд хохирол учрууллаа гэсэн шалтгаанаар амь насаа алддаг” гэж мэдэгджээ. Өнгөрсөн сард Уттар Прадеш мужид бас нэгэн эмэгтэй дээрх шалтгаанаар амьдаараа шатаалгасан аймшигт хэрэг болжээ.

Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд Кумар хийсэн хэрэгтээ гэмшин уйлсан тухай тосгоныхон ярьжээ. Цагдаа нар түүнээс мэдүүлэг авч дууссаны дараа дахин мэдээлэл өгнө гэв.

Эх сурвалж: Al jazeera




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө