ХХБ: Харилцагчдаа вакцинжуулах ажил гэрээ хэлцлийн шатандаа явж байна

ХХБ: Харилцагчдаа вакцинжуулах ажил гэрээ хэлцлийн шатандаа явж байна

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон өнгөрсөн сарын 11-ний өдөр сар шинийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ 200 мянган харилцагчаа вакцинд хамруулна гэдгээ хэлсэн. Тодруулбал, “АстраЗенека”, ОХУ-ын “Стутник V” вакцины тунг банкны зардлаар оруулж ирэн харилцагчдыгаа үнэ төлбөргүй вакцинжуулна хэмээн мэдэгдсэн юм.

Бид харилцагчдаа хэзээ вакцинжуулах, вакциныг оруулж ирэх явц ямар байгаа талаар тус банкнаас тодруулахад “Одоогоор вакцин оруулж ирэх ажил гэрээ хэлцлийн шатандаа явж байгаа” гэв.