АН-ын даргыг тодруулах ЖИНХЭНЭ СОНГУУЛЬ маргааш зарлагдаж, ирэх сард санал хураана

АН-ын даргыг тодруулах ЖИНХЭНЭ СОНГУУЛЬ маргааш зарлагдаж, ирэх сард санал хураана

АН-ын даргыг нийт гишүүдийнхээ саналаар сонгох сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 15-ны өдөр бүртгэж, ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тодруулна гэж тус намын Дотоод сонгуулийн хорооноос шийдвэрлэсэн байдаг. 

-ДОТООД СОНГУУЛИЙН ХОРООНЫ УДИРДЛАГУУД ГЭНЭТ ЯАГААД ШИЙДВЭРЭЭ ӨӨРЧИЛСӨН БЭ-

Гэтэл Дотоод сонгуулийн хороо нь дээрх шийдвэрээ гэнэт өөрчилж, намын даргад нэр дэвшигчдээ өнгөрөгч долоо хоногийн хоёр хоногт шуурхай бүртгэж, санал хураалт буюу сонгуулиа энэ сарын 28 –ны /2021.03.28/ хийхээр болсон юм. Иймд тус шийдвэрийг тус намын удирдлагууд болон гишүүд нь намын дүрэм зөрчиж байна гэж мэдэгдэж эхэлжээ. Ингээд өнгөрөгч долоо хоногт хуралдсан АН-ын ҮБХ-ны хурлаар Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн гуравны нэг буюу дөрвөн гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон гэх үндэслэлээр чөлөөлж, тэдний оронд зарим хүмүүсийг түр томилсон гэх мэдээлэл байгаа юм. 

-АН-ЫН ДОТООД СОНГУУЛИЙН АЛЬ ТАМГА НЬ ХҮЧИНТЭЙ ВЭ-

Тэгвэл энэ сарын 28-ны өдөр болох АН-ын даргын сонгууль хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй, нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийн нэрс нь баталгаажаагүй, сонгууль зарлах тухай албан тоот дээр дарагдсан тамга нь хүчингүй байж болзошгүй байгаа ажээ. Учир нь энэ талаар АН-ын даргад нэр дэвшигч Ц.Оюунгэрэл бүртгүүлээд буй "Дотоод сонгуулийн хороо"-доо асуулга тавьсан байна. Тус асуулгад “Дотоод сонгуулийн хорооны аль тамга хүчинтэй вэ”, “Дотоод сонгуулийн хороог хэн бүрдүүлж байгаа вэ”, “Дэд хороодын бүрэлдэхүүнд хэн хэн байдаг вэ”, “Нэр дэвшихээр бүртгүүлсэн гишүүдийн жагсаалтыг баталгаажуулсан Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулна уу” гэсэн дөрвөн асуултыг асуусан байна. 

Тодруулбал, Дотоод сонгуулийн хорооноос гаргасан АН-ын даргын дотоод сонгуультай хамаарал бүхий 3, 4 дүгээр тогтоолууд ижил тамгатай байх хирнээ, нэр дэвшигчдийг олон нийтэд зарласан хүснэгт нь дээр өөр тамга дарагдсан. Мөн нэр дэвшигчдийн бүртгэлийн баталгаажуулсан тухай тогтоол байхгүй байгаа ажээ. 

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын даргын хүчинтэй сонгууль маргааш /2021.03.10/ зарлагдаж, ирэх дөрөвдүгээр сард санал хураана гэсэн мэдээлэл байна. Учир нь УБЕГ-аас Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгосон байдаг. Иймд энэ сарын 28 –ны өдөр болно гэх АН-ын даргыг тодруулах сонгууль нь дээрх хүчингүй болсон тамгаар зарласан хурал байж болзошгүй байна.  

Ц.Оюунгэрэлийн ДоСХ-ндоо гаргасан асуулга

Ц.Оюунгэрэлийн ДоСХ-ндоо гаргасан асуулга




Өнөөдөр үхэр өдөр

36 минутын өмнө