Б.Жавхлан: Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүд 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно

Б.Жавхлан: Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүд 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно

Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлагууд хийж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Ажлын байрыг дэмжих зорилготой 2 их наяд төгрөгийн зээлийг маргаашаас олгож эхэлнэ. Энэ зээл хүү жилийн 3 хувийн хүүтэй. Хугацаа 3 жил. Нийт зээлийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сан хариуцна. Зээл олголтод Төв банк хяналт тавина. Зээл авах ААН-үүдэд төр ганц л шаардлага тавьж байгаа. Энэ нь НӨАТ төлөгч байх. Иргэн ч мөн энэхүү зээлд хамрагдах боломжтой.

Өмнөх жилүүдэд ААН-д зээлүүдэд хамрагддаг байсан бол энэ удаа Нарантуул захад ажилладаг иргэд ч авах боломжтой юм. Гэхдээ хэрэглээний зээл олгохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Судалгаа хийсний үр дүнд иргэдэд олгох зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байна гэж тооцоолсон.

ААН-үүд 500 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин НӨАТ-ийг зөвхөн ААН-үүд төлнө. Бизнес эрхлэгч иргэд НӨАТ төлөх шаардлагагүй. Мөн өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүд 3 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж болно.

Банкууд энэ зээлийг олгох тул ямар нэг “хий” гарахгүй. Гэхдээ мөнгө хүүлэх гэх мэт хууль бус үйлдэл гаргавал тухайн зээлийг 15-16 хувийн хүүтэй зээлд шилжүүлнэ. Хяналтыг Монголбанк тавина" гэв. 

ҮЗЭХ: