“Интермед” эмнэлэгт “Спутник V” вакциныг иргэдэд төлбөртэй хийж эхэлжээ

“Интермед” эмнэлэгт “Спутник V” вакциныг иргэдэд төлбөртэй хийж эхэлжээ

Манай улс Энэтхэгээс 150 мянган тун “Астразенека” вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Өчигдрийн /2021.03.08/ байдлаар зорилтот бүлгийн нийт 20,973 иргэнийг вакцинд хамрагдаад байгаа бол өнөөдөр Хил хамгаалах, ДХИС, УБЦТС болон  тохижилт үйлчилгээний 15,800 гаруй ажилчдад вакцин хийх төлөвлөгөөтөй байгаа аж.

Үүнээс гадна хувийн хэвшлүүд ч ЗГ-ын зөвшөөрөлтэйгээр вакцин оруулж ирэх боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакциныг оруулж иржээ. Тус компани нь өөрөө вакцин хадгалах хөргүүртэй бөгөөд "Интермед" эмнэлэг т вакцинаа төлбөртэй хийж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн  дарга Ц.Эрдэмбилэг мэдээлжээ. Харин “Монгол эм импекс концерн” ХХК-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал  Б.Мөнх-Эрдэнэ “Манай компани эхний ээлжийн 10 мянган тун "Спутник-V" вакциныг хоёрдугаар сарын 27-нд оруулж ирээд ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Дараагийн 10 мянган тун вакцин энэ долоо хоногт ирнэ. Ер нь дараа, дараагийн вакцины тээвэрлэлт хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдсэн. Сардаа 100-200 тун вакцин авчрах төлөвлөгөөтэй байна” гэж мэдээллээд байна.

Харин “Монос” ХХК-ийн захирал Л.Эрдэнэчимэг энэ сарын дундуур 150 мянган хүнд хэрэглэх “АстраЗенека” вакцины 300 мянган тунг оруулж ирнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө